Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Мэдээллийн технологийн алба

Бидний тухай

Мэдээллийн технологийн алба

МУБИС-ийн Мэдээллийн Технологийн алба нь Удирдлага мэдээллийн системийн хөгжүүлэлт болон багш албан хаагчид, оюутан сурагчдад заавар зөвлөгөө өгч МУБИС-ийн дотоод болон гадаад сүлжээний найдвартай байдлыг хангаж нийт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эвдрэл гэмтлийг цаг тухай бүрэн оношлон засварлаж байна.Бид шинэ орчин үеийн дэвшилтэд технологийг өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажилгааг судлан боловсруулан нэвтрүүлэх арга замыг эрэлхийлэн ажиллаж байна

Мэдээллийн технологийн албаны мэргэжилтэнгүүдийн товч танилцуулга

Ц.Энхбат Албаны дарга
Л.Бат-Эрдэнэ Ахлах мэргэжилтэн
Т.Ууганбаяр Засварын инженер
Г.Баярбат Мэргэжилтэн
Т.Ангараг Ахлах мэргэжилтэн
С.Буянжаргал Веб мастер

Он цагын хэлхээс

2019 оны 10 сарын 25
Мэдээллийн технологийн алба

Мэдээллийн технологийн алба нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав.

2020 оны 01 сарын 17
Тусламж үйлчилгээний цахим систем ашиглалтанд оров.

Бид техникийн болон бусад төрлийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд дуудлагын нэгдсэн системийг ашиглалтад орууллаа.

2020 оны 01 сарын 29
Дотуур холбооны IP утас буюу дотоод холбооны систем рүү бүрэн шилжив.

МУБИС-ийн захиргаа болон бүрэлдэхүүн сургуулийн хэрэгцээнд ашиглаж байсан Монголийн цахилгаан холбооны сууран дугаар болон төхөөрөмжийг халж дотоод холбооны систем буюу IP утас руу шилжив.

2020 оны 01 сарын 29
Өндөр хурдны шилэн кабелиар нэгдсэн сүлжээнд холбов.

Багш ажилчдын байр, оюутны 1, оюутны 2 байрууд агаарын антен ашиглаж байсныг өндөр хурдны шилэн кабель шинээр татаж нэгдсэн сүлжээнд 1000mb хурдтайгаар холбож үйл ажиллагаанд оруулаад байна.

2020 оны 02 сарын 10
И-Баримт"-ыг оюутны цахим хуудаснаас хэвлэж авдаг болов.

МУБИС-ийн оюутнууд 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн төлсөн төлбөрийн “И-баримт”-ыг оюутны цахим хуудсаар дамжуулан хэвлэн авах боломжтой болов.

2020 оны 03 сарын 06
МУБИС оюутан багц

Мэдээллийн технологийн алба болон "G-Mobile" ХХК-тай хамтран "МУБИС ОЮУТАН БАГЦ"-ыг МУБИС-ийн бүх оюутанд үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэв.

2020 оны 03 сарын 24
Оффис 365

МУБИС-ийн Мэдээллийн технологийн албаны зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд бүх Оюутан болон Багш ажилчдад “OFFICE 365” онлайн програмыг албан ёсны эрхтэйгээр үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэв.

2020 оны 04 сарын 06
Оюутны тодорхойлолт

МУБИС-ийн оюутаны Сурдаг нь үнэн болон Дүнгийн жагсаалтын тодорхойлолтыг оюутны веб-ээс шууд хэвлэж авах боломжтой болов.

2020 оны 04 сарын 16
“Дан” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем

МУБИС нь төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудаас түрүүлж төрийн үйлчилгээний "ХУР", "ДАН" системд холбогдов.

2020 оны 04 сарын 22
МУБИС-ийн гадаад цахим хуудас шинэчлэгдэв.

МУБИС-ийн гадаад цахим хуудсын дизайн болон кодчиллыг бүрэн шинээр боловсруулж ашиглалтад оруулав.

2020 оны 09 сарын 11
"ДАН" системээр нэвтэрдэг болов.

Багшийн болон Хөтөлбөрийн албаны систем "ДАН" системээр нэвтэрдэг болов.